Элэг нэгт эрхэм хүндэт Монгол ахан дүүстээ үндэстний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласаны 100 н жилийн ойн баярын мэндийг нийт өвөр Монгол ах дүүсийн өмнөөс хүргэж байна.
Бидний Монголчууд!
Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор Хүн бол ертөнцийн салшгүй нэгэн эд, эс гэдгээ ухамсарлан ойлгож байгалийн хуулинд захирагдаж явах нь туйлын ҮНЭН хэмээx хосгүй их оюун санаа, үзлийг бий болгосон, аугаа их түүхтэй ард түмэн билээ.
Энэ утгаараа, даян дэлхийн бүхий л ард түмнийг энэхүү шударга, үнэн үзэл санаанд захирагдахыг тулган шаардаж удаа дараа байлдан дагуулж байсан юм.
Тийм ч учраас хорвоо дэлхий Монголгүйгээр оршин тогтнох арга үгүй юм.
Ерөнхийлөгч Элбэгдорж дэлхийн Монголчуудын анхаарлын төвд орлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгээрээ Монгол туургатаны дунд зуунаас зуунд дуурсагдах агуу түүхийг эхлүүлэв.
Монгол төрийн сүлдэнд сүү, цайныхаа дээжийг он дамжин өргөж, онгод тэнгэрээсээ гуйж мөргөж байсан тархан суугаа Монгол түмэн эмээлээ элгэндээ авлаа.
Монгол үндэстний язгуур эрх ашиг, үндэстний оюун санааны эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнэ, давуу талыг ухаарч Монгол түмний хүндлэлийг олсон Монголын түүхт төрийн тамгыг түшиж байгаа Ц.Элбэгдорж танд эрүүл энх, ажил бүтээлийн өндөр амжилт хүсье!
Монгол эр хүн хэлсэндээ хүрдэг. Зориг хүрвэл ухаан хүрнэ. Нийт Монгол үндэстэн таны энэхүү мэдэгдлийг талархан хүлээн авч цаг хугацаа, орон зайд саатахгүй даяан дэлхийн өнцөг буланд өөрсдийн мэддэг хэлээрээ түгээж байна.
Даяаршил, ардчилалын мөн чанарыг Монгол үндэстэн эвлэлдэн нэгдэх, Нэгдсэн хүчирхэг Монгол улсыг байгуулах гэдэг утгаар нь олж харсан улс төрч Монгол төрд сүүлийн 20-н жил цөөхөн байсан.
Үнэндээ энэ сэдэв бол, хэдэн эрдэмтэн судлаач, түүхчид, үндэстний үзэлтнүүдийн дунд л яригдаж байв.
Харин Нэгдсэн Монгол улс байгуулах үзэл санааны эсрэг улс төрийн бодлого явуулах сонирхолтой үндэстний үзлийг шавартай нь хутгасан улс төрийн хүчин болох МҮАН гэх нэр, зүсээ сольсон хүмүүс Монголын төрд санаархаж түгшүүр төрүүлж байсан юм.
Гэвч Монголчууд бид бүхнийг Мөнх тэнгэр ивээж түүх давтагдаж Монголтөрийн тэргүүн 100 жилийн дараа дахин Монгол түмний эмээлийг элгэнд нь авхууллаа.
Монгол төрийн босго ариун байж, бодлого чигч, үнэнд ойрхон, бурууд хатуу байх болтуухай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол түмэн нэгдэх болтуухай!
S.Bataa 2011.12.29
Монголд амьдаръя гэснийх нь төлөө тархинд нь зуугийн хадаас зоожээ
Дамнуургаар зөөн Хятадад тушаажээ1. 150 мянган монголчуудыг хядсан галзуучуудаас 1891 онд өвөр монголчууд Халхыг халхалсан
Өмнөд монгол ахан дүүсээ өмгөөлөхөөр цугласан үзэл санаа, сэтгэл зүтгэл нэгтнүүд ээ!
Хүний эрхийн энэ өдөр, 1989 онд монголчууд ардчилсан хөдөлгөөний анхны цуглаанаа хийж байсан. Тэр л цуглаанаас олон үнэ цэнэт зүйлс маань эхтэй. Тэгвэл 2011 оны хүний эрхийн энэ өдөр бид өмнөд монголчуудынхаа төлөө цуглаан хийж байна. Энэ цуглаанаас маань сайн сайхан үр дагавар гарах болтугай!
Уриалга
Монгол газар, нутаг бэлчээр, Монгол үндэстнийхээ эрх чөлөөний төлөө, Хятадын колончлогчдын эсрэг зоригтойгоор тэмцээд ,алтан амиа алдсан Мэргэн, Зоригт,Сүхболд нарын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлье!2010 оны 4 сарын 23-ны өдөр Монгол улсын Дорноговь аймгийн Айраг сумын малчин Т.Сүхболд,
2011 оны 5 сарын 10нд өвөр Монголын Шилийн гол аймгийн баруун Үзэмчин хошуунд малчин Мэргэн,
2011.10 сарын 20нд Их зуу аймгийн Уушин хошууны малчин Зоригт нар Монгол нутгаас
Өвөр Монгол малчныг дахин санаатайгаар дайрч алсан хэрэг гарлаа.

Өвөр Монголын Ордос хошууны Хөхтолгой гацаанд Өвөрмонгол малчин залууг, Хятадын газрын тос тээвэрлэгч том оврын ачааны машинаар дайрсан хэрэг дахин аравдугаар сарын 20-нд гарлаа.
Нутгийн малчин Зоригт малын бэлчээрт замбараагүй давхигч ачааны машинуудыг оруулахгүй гэж эсэргүүцсэний төлөө харамсалтайгаар амиа алдсан байна.
2011оны таван сарын 10нд Өвөр Монголын Шилийн гол аймгийн малчин Мэргэнийг Хятадын нүүрс тээвэрлэгч хятад жолооч мөн санаатайгаар дайрч алсан. Эдгээр хэргүүд нь Хятадын ХНамаас бага үндэстэнд хэт дээрэнгүй хандаж байгаа бодлогын илрэл юм.
Mао Зэ Дун болон түүний нам төрөөс гаргасан тунхаг бичиг
1935 oны 12 сарын 20 ны өдөрЭлгэн хайрт Өвөр Монголын нийт ард түмэн минь ээ!
Бид одоо дэлхийн их хувьсгалын эгзэгтэй мөчид ирээд байна. Та нар Японы эзэрхэг түрэмгийлэгч болон хятадын цэргийн эрхтний дарлал мөлжлөгийг дуртайяа амсаж, тэд нарын сумны бай болж сөнөх үү? эсвэл энэ тохиолыг ашиглаад эрслэн босч хүчирхэгжихийг хичээн, бүх дэлхийн үндэстэн ястны дундах агуу Монголын хөдлөшгүй дархан эрхийнхээ төлөө тэмцэх үү?
Хятадууд Өвөр Монголчуудаас маш их болгоомжилж байна!

Хичнээн тэмцэл бослого нь аргагүй их хүчинд дарагдаж, олон хүн баригдаж, хоригдож шалгагдаж, мөрдөгдөж байгаа ч өвөр Монголчууд маань зориг дүүрэн, итгэл ихтэй байгаа нь эдгээр зургаас тод харагдаж байна. Харин хятад цагдаа, цэргүүд маш их болгоомжилж айж, байгаа нь илт байна. Хийморь зоригоо сэргээж эрх чөлөөний төлөөх тэмцлээ өшөө бүүр зохион байгуулалтай, зоримог, олуулаа хийж амжилтанд хүрэх нь тодорхой буй за!
Зүрхний шимшрэл
Дэлхий дээр хосгүй түүхээрээ бахархах Монгол үндэстний ариун голомт Монгол улс нь Монгол туургатнуудаасаа аргагүйн эрхэнд нүүрээ дахин буурууллаа. Их Монгол улсын 800 жилийн ой, Үндэстний эрх чөлөөн хувьсгалын 100 жилийн ойд ч Монгол туургатнаа дурсах нь битгий хэл амьсгаа ч гаргасангүй ээ. Их Монгол 800 жилийн ойд Орос ах гэх шуналт шар новшнууд Буриадын автономыг (Буриад Монгол ) устгаж Оросын мужуудад нэгтгэсэн. Ингэснээрээ доор хаяж Монголчууд бидний эрх чөлөөнийхөө дайтаж явсан Шивээ Хиагт маань оросуудын мэдэлд орсон. Одоо харин энэхүү сүрт ойнуудыг тохиолдуулж Хятадууд Монголын төр, эрх баригчдыг эдийн засаг, улс төрийн олон аргаар дарангуйлж Өвөр Монголчуудыг дахин золионд гаргалаа.
Монгол руу харж дуулсныхаа төлөө Өвөр Mонголчууд хэрхэн алуулж байв
1. 1945 онд ӨМӨЗО албан ёсоор зарлагдаж, Маньбадар гэдэг залуу автономит биш улс байгуулна гэж тэмцсэний учир цаазлагдав. 2. Жирэм, Зост аймагт малчид, тариачид газрынхаа эзэн хэвээр байхын төлөө тэмцэж, түүнийг зөв хэмээн дэмжсэний улмаас 1948 онд малчин, тариачин, сэхээтэн 20 мянган хүнийг хороон устгасан.
3. 1953 онд “Хувьсгалын эсэргүүчүүдийг
Subscribe to:
Posts (Atom)